“Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал”-ын эрдэмтдийн зөвлөл нь 2025-2026 оны хичээлийн жилд Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын чиглэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт, онол, практикийн тулгамдсан асуудлыг судлах, эрдэм шинжилгээний бүтээл туурвих, судалгааны үр дүнг сургалтын үйл ажиллагаатай уялдуулах чиглэлээр удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажилласан.
Их сургуулийн захирлын 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/158 дугаар тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал”-ын эрдэмтдийн зөвлөлийг 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр шинээр байгуулж тус судалгааны чиглэлийн эрдэм шинжилгээний үйл ажиллагааны зохион байгуулалт, хүний нөөц, удирдлагын бүтэц цөөхөн гишүүдтэй болж шуурхай байдал нэмэгдсэн. Эрдэмтдийн зөвлөлийн дарга, доктор (Ph.D) Д.Чинзориг, зөвлөлийн даргын орлогч, доктор (Ph.D), дэд профессор Э.Батбаяр, нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Я.Батгэрэл, гишүүн доктор (Ph.D), дэд профессор, Д.Дамдинцэрэн, доктор (Ph.D), дэд профессор М.Алтан-Очир, доктор (Ph.D), дэд профессор Б.Галбадрах, доктор (Ph.D) Д.Буяннэмэх, доктор (Ph.D) П.Баярбаатар, доктор (Ph.D) М.Даваабат нар ажиллаж байна.
Дотоод хэргийн их сургуулийн алсын хараанд, Хууль зүйн салбарын шинжлэх ухаан, боловсролын хөгжилд тэргүүлэх байр суурьтай, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, үндэсний болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт хувь нэмэр оруулагч мэдлэг оюуны төв байна гэж заасан байдаг бөгөөд энэхүү төвийн гол цөм нь багш, эрдэмтэн судлаачид юм.
Эрдэмтдийн зөвлөлийн судлагдахуун болсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх шинжлэх ухаан нь иргэн, захиргаа, зөрчил, эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлоход онол, практикийн судалгааг хийж гүйцэтгэхэд чиглэсэн.
Тус зөвлөл нь 2025-2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг Их сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар батлуулан Профессорын судалгааны багийн хурал 4 удаа Эрдэмтдийн зөвлөлийн хуралдаан 5 удаа нийт 9 удаагийн хуралдаан зохион байгуулж, нийт 47 асуудлыг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргасан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын Эрдэмтдийн зөвлөл нь 2024 онд Дотоод хэргийн их сургуулийн “Тэргүүний профессорын судалгааны баг”-аар шалгарч байсан туршлагатай бөгөөд тайлант хугацаанд дараах эрдэм шинжилгээ, сургалт, бусад ажил арга хэмжээг зохион байгууллаа.
Тайлант хугацаанд нийт 9 удаа хуралдаж 47 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд ирц дунджаар 92,9 хувь байв. Докторын 3 диссертацыг хэлэлцэж Их сургуулийн Эрдмийн дэд зөвлөлд хүргүүлсэн, 15 магистрантын 14-ийн ажлыг урьдчилан хамгаалуулж, 9 докторант, 10 магистрантын сэдэв, удирдагч, зөвлөх багийг батлуулах, 2 докторантын сэдвийг өөрчлөх санал гаргаж, 23 суралцагчид 58 кредит эрдэм шинжилгээний багц цаг тооцсон. 5 докторант, 10 магистрантыг 13 шалгуураар аттестатчилан ажиллаа. Багш нарын нэг сэдэвт бүтээл 3, 2 гарын авлагыг хэлэлцэн дэмжиж редакцын зөвлөлд хүргүүлж, 2 бүтээлд судалгааны чиглэлд хамаарах эсэх дүгнэлт гаргасан.
Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр нийт 87 ажил гүйцэтгэж, зөвлөлийн гишүүдээс 5 ном бүтээл хэвлүүлж, эрдэм шинжилгээний 4 хурлын эмхэтгэл эрхлэн гаргаж, бусад судлаачийн 3 бүтээлд редактор хийсэн байна. Түүнчлэн доктор, магистрын 21 дипломын ажил удирдаж, 14 ажилд албан ёсны шүүмж бичсэн.
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал”-ын эрдэмтэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хууль эрх зүйн орчин болон хүний нөөцийн баталгааг судлах төслүүдийг өргөн бүрэлдэхүүнээр чанартай гүйцэтгэхэд ач холбогдол өгөн оролцсон. Жишээлбэл, Эрдэмтдийн зөвлөлийн дарга доктор Д.Чинзориг, орлогч дарга доктор, дэд профессор Э.Батбаяр нар “Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах судалгаа” судалгааны багийн ахлагчаар ажиллаж тайланг хүлээлгэн өгсөн.
Шинжлэх ухааны академийн “Монголын нууц товчоон дахь шийтгэлийн судалгаа” грант төслийг их сургуулийн хэмжээнд анх удаа хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 1 төсөл, 4 судалгааны ажилд нийт 6 удаа удирдагчаар, 11 удаа гүйцэтгэгчээр оролцсон. Улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд 5 илтгэл хэлэлцүүлж, WOS, Scopus-д бүртгэлтэй сэтгүүлд 1, гадаад улсын сэтгүүлд 4, дотоодын хянан магадалгаатай сэтгүүл, эмхэтгэлд 25 өгүүлэл нийтлүүлсэн байна.
Тухайлбал доктор (Ph.D), дэд профессор Э.Батбаяр Бразил улсын WOS, SCOPUS мэдээллийн санд бүртгэлтэй, Veredas do Direito, e224035, vol.22 №.7 /2025/ сэтгүүлд “Trends in legal regulation for the development of e-arbitration” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэн манлайлан ажиллажээ.
Мөн хуулийн төсөл боловсруулах 2 ажлын хэсэгт ажиллаж, 3 бүтээлд зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан. Салбарын болон оюутны эрдэм шинжилгээний хурал, бодлогын хэлэлцүүлэг, илтгэлийн тэмцээн зэрэг нийт 5 арга хэмжээ зохион байгуулсан. Докторант, сонсогчдын 5 илтгэлийг удирдан хэлэлцүүлснээс 1 нь тэргүүн, 1 нь гутгаар байр эзэлж, 2 нь шилдэг 6 илтгэлд шалгарсан.
Их сургуулийн захирлын 2026 оны 01 сарын 07-ны өдрийн А/06 тушаалаар “Албадлагын арга хэмжээний эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт” сэдэвт салбарын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 04 сарын 24-ний өдөр зохион байгуулсан. Хуралд Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Нийслэлийн прокурорын газар, Сүхбаатар дүүргийн прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн алба хаагч, эрдэмтэн судлаачид оролцсон. Хурал хэлэлцүүлсэн болон судлаачдаас ирүүлсэн илтгэл, өгүүллийг эмхэтгэн нийтийн хүртээл болгосон.
Мөн Их сургуулийн захирлын 2026 оны 01 сарын 07-ны өдрийн А/06 тушаалаар Дотоод хэргийн их сургуулийн “Эмерит профессор”, хууль зүйн доктор, профессор, Монгол Улсын гавьяат хуульч Авирмэдийн Лхагваагийн нэрэмжит “Оюуны Индэр” оюутны эрдэм шинжилгээний хурлыг “Хоригдлыг нийгэмшүүлэх ажил: уламжлал, шинэчлэл” сэдвээр 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ДХИС-ийн байрлалд амжилттай зохион байгуулсан.
Доктор, дэд профессор М.Алтан-Очир ДХИС-ийн ЭШХ-ийн ШШГСТөвөөс санаачлан 2025 оны 11 дүгээр сарын 11-нд Кристина Нобелийн хүүхдийн сан, Лоринет сан, НҮБ-ийн хүүхдийн сан, Канадын ЭСЯ, Канад сантай хамтран "Хууль сахиулах ажиллагаа ба хүүхдийн эрхийн асуудал, шийдэл" Эрдэм шинжилгээний хурал, бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулж түүнээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн ДХИС-ын 2025 оны 12 дугаар сарын 08-ны 02/1880 дугаар албан бичгээр холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудад хүргүүлжээ.
Хурлаар хэлэлцэх материалаа iPad төхөөрөмжөөр түгээн бичиг баримтыг цахимжуулсан. Магистр, докторын сургалтын журмын 7.5-д заасны дагуу суралцагчийн эрдэм шинжилгээний багц цаг тооцох үнэлгээний хуудасны загварыг (85-аас дээш хувь 2кр, 60–84 хувь 1кр багц цаг) боловсруулсан. Гишүүд Их сургуулийн захирлын тушаалаар байгуулсан ажлын хэсгийг 3 удаа ахалж, 1 удаа нарийн бичгийн даргаар ажиллаж, 4 гишүүн ажлын хэсгийн гишүүнээр оролцон ажилласан байна.