Хууль зүйн сургуулийн Нийгмийн ухааны тэнхимээс “Төгс ухаан” шатрын клубтэй хамтран “Багийн шатрын аварга” шалгаруулах тэмцээнийг 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн тэмцээнд 12 багийн 60 тамирчин оролцож, тэргүүн байрт Цагдаагийн сургуулийн 732 дугаар дамжааны сонсогч Л.Энгүүн ахлагчтай баг, дэд байрт Хууль зүйн сургуулийн 211 дүгээр дамжааны суралцагч Б.Дөлгөөн ахлагчтай баг, гутгаар байрт цагдаагийн сургуулийн 318 дугаар дамжааны сонсогч Т.Тэмүүлэн ахлагчтай баг, тусгай байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн 542 дугаар дамжааны сонсогч Б.Азжаргал ахлагчтай баг тус тус шалгарлаа.