Багш, суралцагчийн хөгжлийн төвөөс “Нийгмийн ухааны судалгааны ёс зүй” сэдэвт сургалтыг 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтыг Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн (ШУТУП) Технологи, инновацын төвийн эрхлэгч, доктор (Ph.D), Д.Золжаргал, Социологи нийгмийн ажлын тэнхимийн багш, доктор (Ph.D), салбар хариуцсан дэд захирал Ч.Тамир, мөн сургуулийн Биологийн тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D), Д.Лхагвасүрэн нар удирдан явууллаа.

Сургалтад Их сургуулийн Судалгааны ёс зүйн зөвлөлийн гишүүд, Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид болон бүрэлдэхүүн сургууль, институтын судалгааны багийн ахлагч, гишүүд оролцож, судалгааны ёс зүйн чиглэлээр тулгарч буй асуудал, болон сонирхсон асуултаа асууж харилцан санал солилцлоо.