Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 102 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан багш, албан хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2026.11.25/ боллоо.

Хугацааны цолоор 37, Засгийн газрын салбарын болон Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар 39, харьяа агентлагууд болон Дотоод хэргийн их сургуулийн шагналаар 35 албан хаагч тус тус шагнууллаа.