Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академиас "Хилийн албаны тасгийн дарга бэлтгэх” сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 16-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Мэргэшүүлэх сургалтыг амжилттай төгссөн офицеруудад Их сургуулийн Удирдлагын академийн захирал, доктор (Ph,D), профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, Хил хамгаалах ерөнхий газрын Дүн шинжилгээний хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнгөншагай нар гэрчилгээ гардуулав.