ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Сибирийн хуулийн дээд сургуулийн Криминалистикийн тэнхимийн профессор, хууль зүйн ухааны доктор, профессор, цагдаагийн хурандаа Д.В.Шинкевич, ахлах багш, цагдаагийн дэд хурандаа С.В.Паршин нар 2026 оны 11 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Дотоод хэргийн их сургуульд ажиллаж, туршлага солилцлоо.
ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Сибирийн хуулийн дээд сургууль нь хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа дагнан явуулдаг сургалтын байгууллага юм.
Тус сургуулийн багш нар Дотоод хэргийн их сургуулийн багш, сонсогчдод хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны онцлог, анхаарах асуудлын талаар сургалт зохион байгуулж, мэргэжлийн мэдлэг, арга зүй, туршлагаа хуваалцлаа.