Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, суралцагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг "Алтан намар-2026" урлагийн их наадам өнөөдөр /2026.11.27/ эхэллээ.

Сонсогч, суралцагчдын урлаг, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэх, соёл урлагаар дамжуулан хамт олны нөхөрсөг уур амьсгалыг төлөвшүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилготой тус наадамд бүрэлдэхүүн болон харьяа сургуулиудын баг хамт олон авьяас билиг, ур чадвараа сорин өрсөлдөж байна. Урлагийн наадамд оролцож буй нийт авьяаслаг сонсогч, суралцагчдадаа амжилт хүсье.