Дотоод хэргийн их сургуулийн Сэтгэл судлалын институтээс “Хүн, боловсрол, нийгмийн өөрчлөлт: Сэтгэл судлалын судалгаа ба практик” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 11 дүгээр сарын 27-ны өдөр цахимаар зохион байгууллаа.
Энэ удаагийн хуралд Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль, Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнгийн Хилийн цэргийн сэтгэл судлалын төв, Хил хамгаалалтын урлаг судлалын төв, Монгол Улсын Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, “Их засаг”, “Отгонтэнгэр”, "Идэр", “Сити” их сургууль, Бизнесийн дээд сургууль, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын академи, БНХАУ, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын эрдэмтэн судлаачид, Америкийн тэнгисийн явган цэргийн сургууль, БНЭУ-ын Сиком ур чадварын их сургууль, Жадавпурын их сургуулийн эрдэмтэн, судлаачид илтгэлээ ирүүлснээс 10 илтгэлийг шалгаруулан хэлэлцүүлсэн юм.
Тус олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Боловсрол ба өндөр ачаалалтай мэргэжлийн сэтгэл зүй”, “Сэтгэцийн эрүүл мэнд, гэр бүл ба хиймэл оюун” гэсэн хоёр үндсэн чиглэлээр амжилттай зохион байгууллаа.