logo
МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Эх орончдын эрдмийн их уурхай болсон Дотоод хэргийн их сургууль хөгжлийнхөө 92 жилийн түүхэн хугацаанд улс орныхоо аюулгүй байдлыг хангах, ард иргэдийнхээ амар тайвныг сахин хамгаалах төрийн тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх ажлыг нэр төртэй биелүүлсээр ирлээ.

Манай төгсөгчдийн дундаас эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй дархан байдал, ард иргэдийнхээ амар амгалангийн төлөө алтан амиа үл хайрлан тэмцсэн эрэлхэг дайчид, хууль сахиулагчид, төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид олноор төрөн гарсан нь бид бүхний бахархал юм.

Дотоод хэргийн их сургуулийн эрдмийн хамт олон өнөөдөр дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн, хууль зүй, дотоод хэргийн салбарын мэдлэг, оюуны төв болон хөгжих зорилготойгоор сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байна.

ЗАХИРАЛ, ДОКТОР (Ph.D), ПРОФЕССОР, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Т.СҮХБОЛД