Нийгэмд шударга ёсыг тогтоох чин эрмэлзэл, төлөвшил бүхий иргэнийг бэлтгэх, аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын мэдлэг оюуны төв байна.


Нийгэмд шударга ёсыг тогтоох чин эрмэлзэл, төлөвшил бүхий иргэнийг бэлтгэх, аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын мэдлэг оюуны төв байна.
Шударга ёсыг дэлгэрүүлэгч, азийн тэргүүлэх их сургуулийн жишигт хүрнэ.

Их сургуулийн засаглал, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, нэгдсэн менежментийн тогтолцоог төлөвшүүлнэ
Их сургуулийн багш, судлаачдын олон улс болон үндэсний хэмжээнд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, албан хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлнэ
Судалгааны их сургуулийн жишигт нийцсэн, ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурлан дэд бүтцийг хөгжүүлж, хиймэл оюун ухаанд суурилсан, техник, технологийн дэвшлийг үйл ажиллагаанд нэвтрүүлнэ
Нийгмийн болон захиалагч байгууллагын шаардлагыг хангасан, мэргэжлийн мэдлэг, ур чадвар, шинжлэх ухаанч хандлагатай, хүний эрхийг дээдэлсэн иргэнийг бэлтгэнэ
Аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж, олон улсад өрсөлдөхүйц эрдэм шинжилгээ, судалгааны чадавхыг тасралтгүй хөгжүүлнэ.