

Дотоодын их сургууль нь ISO 21001 боловсролын байгууллагын удирдлагын олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлж, баталгаажуулсан байгууллага юм. Энэхүү стандарт нь сургалтын чанар, суралцагчийн хэрэгцээ, тасралтгүй сайжруулалтыг хангах тогтолцоог бүрдүүлдэг. Бид олон улсын шаардлагад нийцсэн боловсролын менежментийн тогтолцоог хэрэгжүүлж, суралцагчдад илүү хүртээмжтэй, үр дүнтэй сургалтын орчныг бүрдүүлэхэд тууштай ажиллаж байна.