ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо стандартыг нэвтрүүлэх нь тухайн байгууллагын ерөнхий гүйцэтгэлийг сайжруулах, тогтвортой хөгжлийн санаачлагын зохих байр суурь бий болгоход тустай стратегийн шийдвэр юм.
Хэрэглэгчийн шаардлагад нийцэж хэрэглэх боломжтой бүтээгдэхүүн, үйлчилгээг тууштай нийлүүлэх чадвар
Хуулийн болон зохицуулалтын шаардлагад нийцсэн байдал
Хэрэглэгчийн шаардлагуудыг хангах боломжуудыг дэмжих
Байгууллагын төлөв байдал, зорилтуудтай холбоотой эрсдэл ба боломжуудыг авч үзэх
Чанарын менежментийн тогтолцооны тогтоосон шаардлагад тохирсон байдлыг харуулах чадвар
Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо стандартад суралцагчид, эцэг эх, хөдөлмөрийн зах зээл, засгийн газар болон бусад сонирхогч талуудын хэрэгцээ, хүлээлтэд чиглэсэн шаардлагыг тусгасан байдаг.
Заахуй, суралцахуй болон судалгааны аргаар цогц чадамжийг хөгжүүлэх
Суралцагч, үйлчлүүлэгч, ажилтны сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоо биелүүлэх боломж
Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо нь ажлын байрны гэмтэл, эрүүл мэндийн хохирлоос урьдчилан сэргийлж, аюулгүй орчныг бүрдүүлдэг.
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо нь кибер аюул заналхийллээс хамгаалах, эрсдэлийг бууруулах, системийн эмзэг байдлыг хянах ач холбогдолтой.