(Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/150 дугаар тушаалын 5 дугаар хавсралт) Удирдлагын нэгдмэл тогтолцоог бүрдүүлэн, албан хаагч, суралцагчдын мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлж, үйл ажиллагаандаа чанарыг эрхэмлэн, үр шим хүртэгчдийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд байлгана.
(Их сургуулийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Бодлого, хамрах хүрээг тодорхойлон батлах тухай” А/459 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт) Монгол Улсын хууль тогтоомж, оролцогч талуудын хэрэгцээ ба хүлээлтэд нийцүүлэн Их сургуулийн бүх үйл ажиллагаанд эрүүл, аюулгүй ажиллах, суралцах нөхцөлийг бүрдүүлж, албан хаагч, ажилтан, сонсогч, суралцагч бүрийн идэвхтэй оролцоотойгоор аюулыг тодорхойлон, арилгаж, эрсдэлийг бууруулж, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулан ажиллана.
(Их сургуулийн захирлын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Бодлого, хамрах хүрээг тодорхойлон батлах тухай” А/585 дугаар тушаал) Дотоод хэргийн их сургууль нь үйл ажиллагаандаа мэдээллийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч, байнгын хяналтын тогтолцоог бүрдүүлж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдлагаас хамгаалах, тасралтгүй сайжруулахад дараах үндсэн чиглэлүүдийг баримталж ажиллана. Энэхүү бодлогын үндсэн чиглэлүүдэд тулгуурлан мэдээллийн аюулгүй байдлын зорилго, хэмжигдэхүйц зорилтуудыг тогтоож, хэрэгжилтийн гүйцэтгэлийг тогтмол үнэлж, сайжруулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ. Бодлого нь их сургуулийн бүх алба хаагч, багш, ажилтан, сонсогч, оюутанд хамаарч, байгууллагын хэмжээнд танилцуулан, тогтоосон давтамжтайгаар шинэчлэгдэнэ. Үүнд: