Дотоод хэргийн их сургуулийн удирдлагуудын төлөөлөл Нэгдсэн Үндэсний байгууллагын бүсийн зохицуулагч ноён Жошуа Жэймсийг хүлээн авч албан уулзалт зохион байгууллаа

Огноо: 2026-09-07
Дотоод хэргийн их сургуулийн удирдлагуудын төлөөлөл Нэгдсэн Үндэсний байгууллагын бүсийн зохицуулагч ноён Жошуа Жэймсийг хүлээн авч албан уулзалт зохион байгууллаа
Дотоод хэргийн их сургуулийн Дэд бөгөөд Сургалтын газрын захирал, цагдаагийн хурандаа Э.Сэргэлэнбаатар НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх ажил хариуцсан бүсийн зохицуулагч ноён Жошуа Жэймсийг өнөөдөр /2026.09.07/Их сургуулийн “Сүлдэт” танхимд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадлах ухааны сургуулийг түшиглэн “Цахим технологийн шинжилгээний лаборатори” байгуулах хэрэгцээ шаардлага боломжийн талаар талууд харилцан санал солилцсон юм.

Ноён Жошуа Жэймес Дотоод хэргийн их сургуульд зочилж, сургалтын орчин нөхцөлтэй танилцсандаа баяртай байгаагаа илэрхийлээд НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны зүгээс цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд багш, албан хаагч, сонсогч, суралцагчдыг чадавхжуулах чиглэлд анхаарч бүх талаар хамтран ажиллах боломжтой тухай онцоллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.174)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram