“МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙН АРГА ХЭМЖЭЭ АВАХ, ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СУРГАЛТЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Огноо: 2026-09-09
“МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙН АРГА ХЭМЖЭЭ АВАХ, ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СУРГАЛТЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын гамшгийн арга хэмжээ авах, яаралтай тусламж үзүүлэх чадавхыг бэхжүүлэх нь” сургалтын нээлтийг 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Дотоод хэргийн их сургуулийн Төв номын сангийн “Генерал” танхимд зохион байгууллаа.

 

Энэхүү сургалтыг Дотоод хэргийн их сургуулийн Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн Усан спорт, сургалтын төвийг түшиглэн зохион байгуулж байна. Энэхүү сургалтын зорилго нь гамшгийн үед арга хэмжээ авах, яаралтай тусламж үзүүлэх чиглэлээр алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, гамшгийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байгаагаараа онцлогтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.174)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Facebook
Youtube
Instagram