Тус хөтөлбөрийн хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилд Цагдаагийн сургуулийн 323 дугаар дамжааны сонсогч А.Итгэл, 325 дугаар дамжааны сонсогч П.Өнөрбаяр, 327 дугаар дамжааны сонсогч Л.Эрхэмбаяр нар БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах их сургуульд, 324 дүгээр дамжааны дэд түрүүч Г.Бөхбат болон 323 дугаар дамжааны сонсогч М.Ариун-Эрдэнэ нар БНСВУ-ын Ардын цагдаагийн академид суралцахаар Вьетнам улсыг зорьлоо.
Мөн БНСВУ-ын Ардын Цагдаагийн Академийн сонсогч Нгүен Лэ Виэт Хоанг (Nguyen Le Viet Hoang), Нгүен Лэ Тра Ми (Nguyen Le Tra My), Тран Хоан Ен (Tran Hoang Yen) нар 2026 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Дотоод хэргийн их сургуульд суралцахаар хүрэлцэн ирээд байна.
“Оюутан солилцооны хөтөлбөр”-т хамрагдан, харилцан суралцаж буй сонсогчдодоо сурлагын өндөр амжилт хүсье.