ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИАС ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Огноо: 2026-09-17
ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИАС ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн “Эрх зүй” бакалаврын хөтөлбөрт 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элссэн суралцагчдад зориулсан чиглүүлэх сургалтыг өчигдөр /2026.09.15/ Их сургуулийн Соёлын төвд зохион байгууллаа.

Сургалтаар Хууль зүйн сургуулийн хэтийн зорилго, үйл ажиллагаа, сургалтын төлөвлөгөөний шинэчлэл, сургалтын үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, суралцагчийн эрх, үүрэг, мөн суралцагчийн программын талаар мэдээлэл хүргэсэн юм. Мөн суралцагчийн ёс дүрэм, сахилга бат, сургалтын орчинтой холбоотой мэдээлэл өгч, их сургуулийн амьдралд дасан зохицох, цаашид үр бүтээлтэй суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор сургуулийн орчинтой танилцууллаа.

Суралцагчид та бүхэндээ амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.213)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook