ХИЛЧДИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Огноо: 2026-09-17
ХИЛЧДИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн “Хилийн стратеги” хөтөлбөрийн суралцагчид Монгол Улсад орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний түүхт 93 жилийн ой, Хилчдийн өдрийг тохиолдуулан хилчдийн үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг /2026.09.16/ Их сургуулийн байрлалд зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд Их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудийн профессор, багш албан хаагч, сонсогч_ суралцагчид доролцсон юм. Өдөрлөгийн үеэр Хил хамгаалах байгууллагын түүхэн замнал, сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй алба, үйл ажиллагаа болон цэргийн ухааны доктор, профессор, хурандаа Ж. Өвгөнбүргэдийн “Мөнхөд дурсагдах баатрууд” үзэсгэлэн дэлгэгдснээрээ онцлог байлаа.

Монгол Улсад орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 93 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, суралцагчдадаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.213)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook