Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн 20 багш, 80 гаруй сурагч Их сургуулийн сургалтынорчинтой танилцсан юм.
Дээрх үйл ажиллагааны хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад алба хаагчаар бэлтгэгдэж буй сонсогч, суралцагчид, багш, алба хаагчдад зориулан хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй мэргэжлийн ёс зүйтэй харилцах, тэдний онцлог, хэрэгцээг ойлгож, зөв зохистой харилцаа, үйлчилгээ үзүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулав.
Энэхүү үйл ажиллагаа нь ирээдүйн алба хаагчдад мэргэжлийн ёс зүй, иргэн төвтэй үйлчилгээний хандлага, хүний эрхийг дээдлэх үзэл, тэгш оролцоог хангах ойлголт, нийгмийн хариуцлага төлөвшүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, онцлогийг ойлгож, тэдэнд хүндэтгэлтэй, хүртээмжтэй, ялгаварлан гадуурхахгүйгээр үйлчлэх мэдлэг, хандлагыг төлөвшүүлэх чухал нөлөөтэй юм.