ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Огноо: 2026-09-23
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅ Дотоод хэргийн их сургуулийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөлөөс “Ололт амжилт” ХХК-тай хамтран зөвлөлийн гишүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах сургалтыг 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

✅ Тус сургалтаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр орон тооны бус зөвлөлийг байгуулах эрх зүйн үндэслэл, зөвлөлийн бүрэлдэхүүн, чиг үүрэг, үйл ажиллагааны үндсэн чиглэл болон зөвлөлийг үр дүнтэй ажиллуулах арга замын талаар мэдээлэл, мэдлэг олгов.

✅ Мөн ажлын байр дахь сэтгэл зүйн эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаанд AR&VR технологийг ашиглах боломжийн талаар сонирхолтой, практик мэдээлэл өгч, оролцогчдын мэдлэгийг бататгах зорилгоор сургалтын төгсгөлд шалгалт, үнэлгээ зохион байгуулсан юм.

✅ Сургалтыг “Ололт амжилт” ХХК-ийн гүйцэтгэх захирал, менежментийн ухааны доктор, ISO 9001, ISO 45001, ISO 14001, ISO 37301 стандартын ХАБЭА-н үндэсний сургагч багш Н.Бат-Отгон болон холбогдох чиглэлийн мэргэжилтнүүд удирдан явууллаа.

✅ Уг сургалт нь байгууллагын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөр дамжуулан аюулгүй, эрүүл ажлын орчныг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, зөвлөлийн үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой сургалт боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.140)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook