АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Огноо: 2026-10-02
✅ Дотоод хэргийн их сургуулийн эрдмийн хамт олон “Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан эх орныхоо хөгжил цэцэглэлт, дотоод хэргийн болон аюулгүй байдлыг хангах салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд идэр залуу нас, мэдлэг боловсрол, сэтгэл зүрх, ур чадвараа зориулсан ахмадууддаа өнөөдөр (2026.10.01) Их сургуулийн Соёлын төвд хүндэтгэл үзүүллээ.

 

✅ Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд баярын мэндчилгээ дэвшүүлж, зарим ахмад ажилтанд Их сургуулийн шагнал гардуулав.

✅ Мөн их сургуулийн "Ахмадын хороо"-ны дарга, цагдаагийн хурандаа С.Болдбаатар 2025-2026 оны хичээлийн жилд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээнийхээ талаар ахмадуудад тайлагнасан юм.

✅ Төр, түмнийхээ түшиг болсон ахмадууд та бүхэндээ эрүүл энхийг хүсэж, урт насалж удаан жаргахын ерөөл өргөе.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.61)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook