Дотоод хэргийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн “Тэргүүний багш”-аар Удирдлагын академийн Онцгой байдлын удирдлага, стратегийн тэнхимийн профессор, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Б.Саранцэцэг, “Тэргүүний заах арга зүйч багш”-аар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Аюулгүй байдлын тэнхимийн ахлах багш, хошууч Э.Өнөболд, “Тэргүүний зөвлөх багш”-аар Гадаад хэлний институтийн ахлах багш, цагдаагийн хошууч Д.Долгоржав нар шалгарч, Дотоод хэргийн их сургуулийн тэргүүн дээд “Эрдэм” шагналын эзэд боллоо.
Тэргүүн дээд “Эрдэм” шагналыг Дотоод хэргийн их сургуулийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн багш, судлаач, албан хаагчдад олгодог билээ.
Бүрэлдэхүүн сургуулийн “Шилдэг багш”-аар Цагдаагийн сургуулийн Мөрдөх арга зүйн тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D), цагдаагийн хошууч Э.Түвшин-Эрдэнэ, Хилийн албаны сургуулийн Цэргийн хэргийн тэнхимийн ахлах багш, дэд хурандаа Э.Сандагжав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Нийгмийн ажил, сэтгэл зүйн тэнхимийн ахлах багш, дэд хурандаа Г.Батжаргал, Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн багш, ахмад Б.Ням-Уяа, Шинжлэн магадлах ухааны сургуулийн Байгалийн ухаан, техник зүйн шинжилгээний тэнхимийн багш, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Энх-Онон, Хууль зүйн сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн ахлах багш, хошууч Ш.Эвсанаа, Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн ахлах багш, доктор (Ph.D), цагдаагийн хошууч Ё.Отгонбаяр нар тодорлоо.
Энэ үеэр бүрэлдэхүүн сургуулиудын шилдэг багш нарын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэж сонирхуулав. Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн багш нараас 2025-2026 оны хичээлийн жилд хөдөлмөр, бүтээл, хичээл зүтгэлээрээ онцгойрч шагнал хүртсэн эрхэм багш нартаа халуун баяр хүргэж, сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь өндөр амжилтыг хүсье.