Сургалтын үеэр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх чиглэлээр баримталж буй бодлого, эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны арга барилтай танилцан, туршлага судаллаа.
Мөн БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Цагдаагийн дээд сургуулийн сургалтын орчин, үйл ажиллагаатай танилцаж, тус сургуулиас зохион байгуулсан соёлын арга хэмжээнд оролцлоо.