Тус тэмцээнийг Хилийн албаны сургуулийн “Хил судлал” бакалаврын хөтөлбөрийн 4541 дүгээр дамжаанаас санаачлан, Хилийн албаны сургуулийн 3, 4 жилийн эчнээ сургалтын суралцагчид болон Ахлагчийн мэргэжлийн боловсролын сургуулийн “Хилчин бэлтгэх”, “Офицерын дамжаа”-ны суралцагчдын дунд энэ сарын 2-нд зохион байгуулжээ.
Нөхөрсөг тэмцээнд нийт 11 баг оролцож, хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөн байна.
Эрэгтэй төрөлд Хилийн албаны сургуулийн эчнээ дөрвөн жилийн 4541 дүгээр дамжааны баг тэргүүлсэн бол эмэгтэй төрөлд Ахлагчийн мэргэжлийн боловсролын сургуулийн “Хилчин бэлтгэх дамжаа”-ны баг нэгдүгээр байр эзэлжээ.
Мөн тэмцээний “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор Хилийн албаны сургуулийн эчнээ 4321 дүгээр дамжааны суралцагч, ахлах дэслэгч Б.Дашням, “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор тус сургуулийн эчнээ 4541 дүгээр дамжааны суралцагч, дэд ахлагч Д.Лхагвадулам нар шалгарсан байна.
Тэмцээнийг суралцагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулсан бөгөөд цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.
Нөхөрсөг тэмцээнд амжилттай оролцсон нийт баг тамирчдад баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.