“АХМАД БАГШААСАА СУРАЛЦЬЯ” ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Огноо: 2026-10-09
“АХМАД БАГШААСАА СУРАЛЦЬЯ” ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“АХМАД БАГШААСАА СУРАЛЦЬЯ” ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрдмийн хамт олон Дэлхийн багш нарын 32, Монголын багш нарын 60 дахь удаагийн баярын өдрийг тохиолдуулан “Ахмад багшаасаа суралцъя” үйл ажиллагааг 2026 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүйн сургуулийн ахмад багш, бэлтгэл дэд хурандаа С.Оюунчимэг “Иргэний эрх зүйн харилцаа, түүний бүрэлдэхүүн”, Хууль зүйн сургуулийн 222 дугаар дамжаанд, ахмад багш Л.Алтанцэцэг “Албан хэрэг хөтлөлтийн стандарт” сэдвээр Хууль зүйн сургуулийн 212 дугаар дамжаанд тус тус лекц уншлаа.

Энэ үйл ажиллагааг зохион байгуулснаар олон жил багш, судлаачаар ажилласан ахмад багш нарын мэргэжлийн мэдлэг, практик туршлага, судалгааны арга барил, багшлах ур чадвар нь суралцагчдад зөвхөн мэдлэг олгохоос гадна мэргэжлийн үнэт зүйл, ёс зүй, хандлага, амьдралын бодит туршлагаас суралцах боломжийг бүрдүүлсэн юм.

Хүрэлцэн ирсэн ахмад багш нарынхаа төлөөлөл бэлтгэл дэд хурандаа С.Оюунчимэг, ахмад багш Л.Алтанцэцэг нартаа аз жаргал, эрүүл энхийг хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.174)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook