ЭРХЭЛСЭН АЖИЛДАА АМЖИЛТ ГАРГАСАН БАГШ, АЛБАН ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Огноо: 2026-10-05
ЭРХЭЛСЭН АЖИЛДАА АМЖИЛТ ГАРГАСАН БАГШ, АЛБАН ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
ЭРХЭЛСЭН АЖИЛДАА АМЖИЛТ ГАРГАСАН БАГШ, АЛБАН ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

📌 Дэлхийн багш нарын 32, Монголын багш нарын 60 дахь баярын өдрийг тохиолдуулан Их сургуулийн профессор, багш нарын хөдөлмөр, бүтээл, санаачилга, мэргэжлийн хөгжил, оюутанд үзүүлсэн эерэг нөлөөг үнэлж алдаршуулах үйл ажиллагааг өнөөдөр /2026.10.05/ Соёлын төвд зохион байгууллаа.

📌 Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд баярын мэндчилгээ дэвшүүлж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан багш, албан хаагчдыг Боловсролын яамны болон Их сургуулийн шагналаар шагнав.

📌 Боловсролын сайдын тушаалаар “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн хүний нөөц хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Мөнхсэргэлэн, Сургалтын газрын Гадаад хэлний институтийн ахлах багш, цагдаагийн хошууч Б.Батчимэг, Сургалтын газрын Сургалтын төлөвлөлт хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, хошууч З.Даваасүрэн, Хууль зүйн сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн багш, ахлах дэслэгч Ц.Нямцэцэг, Ахлах сургуулийн дизайн технологийн багш Э.Жадамба, “Жуух бичиг”-ээр Хилийн албаны сургуулийн захирал, хурандаа Г.Галбадрах нарын долоон албан хаагч, Их сургуулийн шагналаар 40 орчим алба хаагчийг шагналаа.

📌 Энэ үеэр Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор, цагдаагийн хурандаа Ч.Нямсүрэн “Багшийн үнэ цэн-Их сургуулийн ирээдүй” сэдвээр илтгэл тавьж, халуун дотно яриа өрнүүллээ.

📌 Дотоод хэргийн их сургуулийнхаа эрдэмтэн багш нартаа баярын мэнд хүргэж, сайн сайхны бүхний дээдийг ерөөе.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.45)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook