ХАМГИЙН ИХ ТАЛАРХАЛ ХҮЛЭЭСЭН БАГШААР ЦАГДААГИЙН АХМАД Б.СУМЪЯАБАЗАР ТОДОРЛОО

Огноо: 2026-10-05
ХАМГИЙН ИХ ТАЛАРХАЛ ХҮЛЭЭСЭН БАГШААР ЦАГДААГИЙН АХМАД Б.СУМЪЯАБАЗАР ТОДОРЛОО
ХАМГИЙН ИХ ТАЛАРХАЛ ХҮЛЭЭСЭН БАГШААР ЦАГДААГИЙН АХМАД Б.СУМЪЯАБАЗАР ТОДОРЛОО

🔵 Багш нарын баярыг тохиолдуулан Их сургуулийн сонсогч, суралцагчдын дунд “Багшдаа баярлалаа” санал асуулга зохион байгуулж, оюутан, суралцагчдын хамгийн их хүндэтгэн талархаж явдаг багшийг тодрууллаа.

🔵 “Хамгийн хүндэтгэж, талархаж явдаг багшдаа баярласан сэтгэлээ илэрхийлнэ үү” гэсэн нээлттэй асуулгаар санал авсан энэхүү үйл ажиллагаанд Шинжлэн магадлах ухааны сургуулийн Криминалистикийн шинжилгээний тэнхимийн багш, цагдаагийн ахмад Б.Сумъяабазар нийт саналын 22.86 хувийг авч, хамгийн их талархал хүлээсэн багшаар тодров.

🔵 Шавь нарынхаа талархлыг хүлээсэн Шинжлэн магадлах ухааны сургуулийн Криминалистикийн шинжилгээний тэнхимийн багш, цагдаагийн ахмад Б.Сумъяабазар танд баяр хүргэж цаашдын сурган хүмүүжүүлэх их үйлсэд тань өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.45)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook