Дэлхийн багш нарын 32, Монголын багш нарын 60 дахь өдрийн баярын өдрийг тохиолдуулан Дотоод хэргийн их сургуулийн сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, багшлах арга зүйд шинэлэг санаа, бүтээлч хандлагыг нэвтрүүлэх, багш нарын тэргүүн туршлага, шилдэг санаачилгыг илрүүлэн сурталчлах, бусад багш нарт дэлгэрүүлэх зорилгоор Их сургуулийн нийт багшлах бүрэлдэхүүний дунд "Багшийн шилдэг санаа" уралдааныг зохион байгууллаа.
Тус уралдааны тэргүүн байрт Цагдаагийн сургуулийн Замын цагдаагийн тэнхимийн ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Н.Пүрэвдорж “Лекцийн хичээл бэлтгэх HEYGEN AI программыг ашиглах нь”, дэд байрт тус сургуулийн Мөрдөх арга зүйн тэнхимийн багш, цагдаагийн дэслэгч С.Чингүүн “Тусгай бэлтгэлийн полигон”, гутгаар байрт Шинжлэн магадлах ухааны сургуулийн Криминалистикийн шинжилгээний тэнхимийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа З.Сүлд “Жижиг хэмжээний, модульчлагдсан хэргийн газрын зохиомол орчин байгуулах” сэдвээр тус тус шалгарсан байна.
Шинийг санаачлагч багш нартаа халуун баяр хүргэж амжилт хүсье.