Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургууль болон Цахилгаан холбоо автоматжуулалтын инженерүүдийн холбоо хамтран Цахилгаан тоног төхөөрөмжийн галын аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, мэдээлэх систем, галын дохиоллын автомат системийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Олон улсын магадлан итгэмжлэгдсэн “Онцгой байдал–Гамшиг судлал” бакалаврын сургалтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй 28 багц цагийн сургалтад Онцгой байдлын сургуулийн багш нар болон төгсөх дамжааны сонцогчид хамрагдаж гэрчилгээ гардан авсан байна.
Энэхүү сургалтыг тус сургуулийн “Цахилгаан тоног төхөөрөмжийн галын аюулгүй байдлын лаборатори”, “Автомат систем, усан хангамжийн лаборатори”-уудыг түшиглэн зохион байгуулжээ. Тус сургалтаар онолын мэдлэгийг практик дадлагатай уялдуулах, гал түймрийг эрт илрүүлэх, зарлан мэдээлэх, автомат унтраах тоног төхөөрөмж, системийн талаарх мэдлэг эзэмшиж, барилга, байгууламжийн галын автоматжуулалтын системд үзлэг, шалгалт хийх, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, найдвартай ажиллагаа болон стандартын шаардлагад нийцсэн байдлыг үнэлэх арга зүйг эзэмшив.