ШИНЭ ЭЛСЭГЧДЭД ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Огноо: 2026-10-05
ШИНЭ ЭЛСЭГЧДЭД ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ШИНЭ ЭЛСЭГЧДЭД ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дотоод хэргийн их сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцаж буй суралцагчдад сургалт, хичээл, бие даалтын ажлын зохион байгуулалт, Их сургуулийн дотоод журам, суралцагчийн эрх, үүрэг болон цаашдын суралцах үйл явцын талаар нэгдсэн ойлголт өгөх зорилгоор чиглүүлэх сургалтыг (2026.10.05) Сургалтын газраас зохион байгууллаа.

Сургалтад шинээр элссэн суралцагчид хамрагдаж, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, цахим сургалтын орчин, үнэлгээний тогтолцоо, ирц, сахилга хариуцлага, дадлага, бие даалтын ажил болон суралцах үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээллийг авлаа. Мөн суралцагчдад Их сургуулийн орчинд дасан зохицох, сургалтын үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцох, цагийн менежментээ зөв төлөвлөх, багш, ажилтан, бусад суралцагчидтай зөв харилцах, мэргэжлийн ёс зүй, сахилга хариуцлагыг эрхэмлэхийн ач холбогдлыг онцлон танилцууллаа.

Тус сургалт нь суралцагчдад Их сургуулийн сургалтын орчин, үйл ажиллагаатай танилцах, цаашдын суралцах үйл явцаа зөв төлөвлөх, сургалтын зорилгоо тодорхойлох, их сургуулийн амьдралд амжилттай дасан зохицоход чухал үр дүнтэй юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.45)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook