ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН АЛБА ХААГЧ, СОНСОГЧИД МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБООТОЙ ХАМТРАН МОД ТАРИЛАА

Огноо: 2026-10-10
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН АЛБА ХААГЧ, СОНСОГЧИД МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБООТОЙ ХАМТРАН МОД ТАРИЛАА
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН АЛБА ХААГЧ, СОНСОГЧИД МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБООТОЙ ХАМТРАН МОД ТАРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол цэргийн нэгдсэн холбоотой хамтран өнөөдөр /2026 оны 10.10/ Монгол цэргийн нэгдсэн холбооны “Эх орончдын мөнх ногоон төгөл” төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн Хужирбуланд байрлах олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд 500 модыг 150 сонсогч тарилаа. Энэхүү үйл ажиллагааг тус холбоотой хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

Мод тарих нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Тиймээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудыг идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг Дотоод хэргийн их сургуулийн эрдмийн хамт олон уриалж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.214)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook