Дотоод хэргийн их сургуулийн Сургалт, судалгааны 403 дугаар анги–Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулиас “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” аяны хүрээнд “Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал” сэдэвт сургалтыг өнөөдөр /2026.10.09/ Их сургуулийн Соёлын төвд зохион байгууллаа.
Сургалтыг Сүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн мэргэжилтэн Б.Батсайхан удирдан явуулав.
Сургалтын хүрээнд хүүхдийн эрхийн талаарх үндсэн ойлголт, хүүхэд хамгааллын эрх зүйн орчин, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр эцэг эх, асран хамгаалагч, төрийн болон бусад байгууллагын хүлээх үүрэг, хариуцлагын талаар мэдээлэл өглөө.
Түүнчлэн хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үл хайхрах байдал, эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, гэр бүл болон цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хангах, байгууллагын хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарах асуудлуудыг танилцуулж, оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулав.
Сургалтад Дотоод хэргийн их сургуулийн багш, албан хаагчид, сонсогч, суралцагчдын төлөөлөл хамрагдсан юм.