Дотоод хэргийн их сургуулийн харьяа “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн багш, алба хаагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Стресс менежмент” сэдэвт сургалтын гуравдугаар шатыг 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Гүнжийн хоолой” дахь Сургалт, дадлагын төвд зохион байгууллаа.
Сургалтыг “MIND LAB” ТББ-ын сургагч багш Б.Нямсүрэн удирдан стресс үүсэх шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, стрессийг зөв зохицуулах арга техникийн талаар мэдлэг, мэдээлэл өгч, оролцогчдод практик зөвлөмж хүргэв.
Тус сургалт нь багш, алба хаагчдын стрессээ таньж мэдэх, сэтгэл зүйн ачааллаа зөв зохицуулах чадварыг нэмэгдүүлэх, ажлын байранд эерэг, эрүүл орчин бүрдүүлэхэд чиглэснээрээ ач холбогдолтой.