Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын "Ажилтан, алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх 2026 оны нэгдсэн сургалт”-ыг 10 дугаар сарын 02-оос -10 дугаар сарын 11-ний хооронд зохион байгууллаа.
Энэхүү сургалтын хүрээнд 11 байгууллагын тамирчид спортын 4 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
БАГИЙН НИЙЛБЭР ДҮНГЭЭР:
Тэргүүн байр: Дотоод хэргийн их сургууль
Дэд байр: Шүүх шинжилгээний ерөнхий газар
Гутгаар байр: Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэг
ШИЛДЭГ ТОГЛОГЧ:
Сагсан бөмбөгийн эрэгтэй шилдэг тоглогч Дотоод хэргийн их сургуулийн тамирчин Б.Баатарсүрэн
Сагсан бөмбөгийн эмэгтэй шилдэг тоглогч Шүүх шинжилгээний ерөнхий газрын тамирчин Ц.Анударь
Волейболын эрэгтэй шилдэг тоглогч: Хууль зүй, дотоод хэргийн яамны тамирчин З.Буянжаргал
Волейболын эмэгтэй шилдэг тоглогч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын тамирчин Э.Хонгорзул нар тус тус шалгарлаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын “Ажилтан, алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх 2026 оны нэгдсэн сургалт”-д амжилттай оролцсон баг тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.