ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛААС ГАРСАН ЗӨВЛӨМЖ ҮР ДҮНД ХҮРЧЭЭ

Огноо: 2026-10-13
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛААС ГАРСАН ЗӨВЛӨМЖ ҮР ДҮНД ХҮРЧЭЭ
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛААС ГАРСАН ЗӨВЛӨМЖ ҮР ДҮНД ХҮРЧЭЭ

Дотоод хэргийн их сургуулиас санаачлан 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Кристина Ноблийн хүүхдийн сан, Лоринет сан, НҮБ-ийн хүүхдийн сан, Канадын ЭСЯ, Канад сантай хамтран "Хууль сахиулах ажиллагаа ба хүүхдийн эрхийн асуудал, шийдэл" сэдэвт эрдэм шинжилгээний хурал, бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ.

Хурлаас гарсан санал, зөвлөмжийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудад хүргүүлсэн.

Энэхүү зөвлөмжид эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Цагдаагийн албаны тухай, Иргэн, Гэр бүлийн тухай, Эрүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах санал, зөвлөмж туссан байна.

Өсвөр насны хүнтэй холбоотой зарим зөвлөмжүүд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Эрүүгийн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Зөрчлийн, Цагдаагийн албаны тухай хуулиудад нэмэлтээр орсон нь эрдэм шинжилгээний ажлын үр дүн төрийн бодлогод хүрч практик нэвтэрч байгааг харуулж байна.

Эдгээр нэмэлт, өөрчлөлтийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуульд оруулж, 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.214)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook