Дотоод хэргийн их сургуулийн харьяа “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилд элссэн суралцагчдын Монгол Улсын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагааг өнөөдөр (2026.10.15) Их сургуулийн жагсаалын талбайд зохион байгууллаа.
Тус ёслолын ажиллагаанд Дэд бөгөөд Цэргийн зохион байгуулалт, аюулгүй байдлын газрын захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг, “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн захирал, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа М.Эрдэнэбилэг болон эрдэмтэн багш, алба хаагчид, ар гэрийн төлөөлөл оролцов.
Сонсогчдыг төлөөлж 2001в дамжааны сонсогч Б.Отгончулуун сэтгэгдлээ хуваалцаж, авьяаслаг сонсогчид ая дууны мэндчилгээ дэвшүүлэв. Монгол Улсын цэргийн тангараг өргөсөн нийт сонсогчдодоо сурлагын амжилт хүсье.