"ТЭРБУМ МОД" АЯНЫ ХҮРЭЭНД ТҮРГЭНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 550 ГАРУЙ ХАЙЛААС МОД ТАРИЛАА

Огноо: 2026-10-19
"ТЭРБУМ МОД" АЯНЫ ХҮРЭЭНД ТҮРГЭНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 550 ГАРУЙ ХАЙЛААС МОД ТАРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Түргэний цэцэрлэгт хүрээлэн"-д 2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мод тарих өдөрлөг зохион байгуулав.

Энэхүү мод тарих өдөрлөгт Дотоод хэргийн их сургуулийн эрдмийн хамт олон нэгдэн багш, албан хаагч, сонсогч, суралцагчдын хамтаар 550 ширхэг навчит “Хайлаас” мод тарилаа.

Мод тарих нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой.

Тиймээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудыг идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг Дотоод хэргийн их сургуулийн эрдмийн хамт олон уриалж байна.

ТЭРБУМ МОД - ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.45)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook