Бүгд Найрамдах Турк Улсын Бурса хотноо зохион байгуулагдаж буй насанд хүрэгчдийн гардан тулааны Дэлхийн цомын тэмцээний “Өөрийгөө хамгаалах” төрөлд Дотоод хэргийн их сургуулийн сонсогчид болон багш амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал:
Алтан медаль:
* Сонсогч Л.Баасандорж +90 кг-ын жин
Мөнгөн медаль:
* Сонсогч М.Бат-Эрдэнэ 80 кг-ын жин
* Ахлах багш, дэд хурандаа Х.Оналбек 85 кг-ын жинд
Хүрэл медаль:
* Сонсогч М.Бат-Эрдэнэ — “Өөрийгөө хамгаалах” төрлийн 1+1 төрөлд
* Сонсогч Б.Анударь -70 кг-ын жин
* Сонсогч Б.Анударь — “Өөрийгөө хамгаалах” төрлийн 1+1 төрөлд
Мөн Дотоод хэргийн их сургуулийн Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн ахлах багш, дэд хурандаа Х.Оналбек Олон улсын гардан тулааны холбооны дэлхийн зэрэглэлийн хар бүсний 6 дугаар дан мастер цол хүртсэн бахдам амжилт гаргалаа.
Энэхүү амжилт нь Монголын гардан тулааны спортын хөгжил, Дотоод хэргийн их сургуулийн багш, сонсогчдын ур чадвар, бэлтгэл сургуулилалтын үр дүнг олон улсын тавцанд батлан харуулсан онцгой үйл явдал боллоо.
Монголын гардан тулааны баг тамирчдадаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе!