Х.ОНАЛБЕК ГАРДАН ТУЛААНЫ СПОРТЫН ХАР БҮС 6 ДУГААР ЗЭРГИЙН МАСТЕР ЦОЛ ХҮРТЛЭЭ

Огноо: 2026-10-19
Х.ОНАЛБЕК ГАРДАН ТУЛААНЫ СПОРТЫН ХАР БҮС 6 ДУГААР ЗЭРГИЙН МАСТЕР ЦОЛ ХҮРТЛЭЭ
Х.ОНАЛБЕК ГАРДАН ТУЛААНЫ СПОРТЫН ХАР БҮС 6 ДУГААР ЗЭРГИЙН МАСТЕР ЦОЛ ХҮРТЛЭЭ

Бүгд Найрамдах Турк Улсын Бурса хотноо зохион байгуулагдаж буй гардан тулааны насанд хүрэгчдийн Дэлхийн цомын тэмцээний үеэр Монголын гардан тулааны холбооны тэргүүн, Дотоод хэргийн их сургуулийн Албаны Бэлтгэлийн “Соёмбо” төвийн ахлах багш, дэд хурандаа Х.Оналбек Гардан тулааны олон улсын холбооны хар бүс 6 дугаар зэргийн мастер цол хүртлээ.

Энэхүү хүндэт цол нь гардан тулааны спортыг хөгжүүлэх, сурталчлан дэлгэрүүлэх, тамирчдыг сурган бэлтгэх үйлсэд оруулсан олон жилийн хөдөлмөр, мэдлэг, ур чадвар, хувь нэмрийг нь өндрөөр үнэлсэн хэрэг юм. Хар бүс нь мэдлэг, ур чадвар, сахилга бат, дайчин чанарын илэрхийлэл билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.45)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook