Дотоод хэргийн их сургуулийн цахим шилжилт, сонсогч, суралцагчдын сургалтын чанар, суралцахуйн үр дүнд чиглэсэн олон ажлуудын нэг болох "Оюутан" гар утасны аппликейшнийг шинэчлэн сургалтын үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүллээ.
Тус аппликейшнаар дамжуулан сонсогч, суралцагчид:
Танхимын сургалтад ирцээ бүртгүүлэх,
Хичээлийн хуваариа харах,
Суралцах хугацааны хичээл төлөвлөлтийг харах,
Дүнгийн мэдээлэлтэйгээ танилцах бүрэн боломжтой болж байна.
Бид аппликейшний үйл ажиллагааг цаашид улам сайжруулж, сонсогч, суралцагчдадаа илүү нээлттэй, тодорхой, ойлгомжтой, суралцах үйл ажиллагааг дэмжсэн байдлаар тасралтгүй хөгжүүлнэ.