“КОГНИТИВ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШИНЭ ТАЛБАР” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Огноо: 2026-11-03
“КОГНИТИВ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШИНЭ ТАЛБАР” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“КОГНИТИВ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШИНЭ ТАЛБАР” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс "Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал" болон эдгээртэй холбогдох хууль тогтоомжийн үзэл санаа, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, түүнчлэн тасралтгүй, хурдтай хувиран өөрчлөгдөх аюулгүй байдлын орчинд дасан зохицох мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр /2026.11.03/ “Когнитив аюулгүй байдал үндэсний аюулгүй байдлын шинэ талбар” сэдвээр сургалт зохион байгуулав.

Сургалтыг “Үндэсний аюулгүй байдал: Иргэдийн оролцоо” хөтөлбөрийн багийн зохицуулагч, доктор, профессор Б.Нармандах, хөтөлбөрийн багийн ахлагч Ц.Мөнхжин нар урилгаар хүрэлцэн ирж явуулсан юм.

Сургалтын хүрээнд төрийн албан хаагчдын үндэсний аюулгүй байдлын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, төрийн нууцыг сахин хамгаалах, үндэсний аюул, занал, эрсдэлийг тодорхойлох, тэдгээрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цогц мэдлэг, мэдээлэл олгоход чиглэв.

Энэхүү сургалт нь иргэд, олон нийт болон төрийн албан хаагчдын оролцоонд тулгуурлан үндэсний аюулгүй байдлыг хангах, аюулгүй байдлын орчинд гарч буй өөрчлөлт, шинэ сорилтод дасан зохицох мэдлэг, чадварыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой. Түүнчлэн үндэсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр төсөл, судалгааны ажил хэрэгжүүлэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.205)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook