ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙГ “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА”-ААР БАТЛАМЖИЛЛАА
Дотоод хэргийн их сургууль нь дээд боловсролын сургалтын байгууллагыг эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамааруулах үнэлгээний шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан тул Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/167 дугаар тушаалаар “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА”-аар батламжлууллаа.
Ингэснээр тус Их сургуулийн “Шударга ёсыг дэлгэрүүлэгч, Азийн тэргүүлэх их сургуулийн жишигт хүрэх” алсын хараа, “Судалгааны их сургууль” болох цаашдын бодлого, чиглэлийг хэрэгжүүлэхэд томоохон алхам боллоо.
Дотоод хэргийн их сургуулийн үе үеийн удирдлага, хамт олон, төгсөгчид, эрдэмтэн судлаачид Та бүхэндээ баяр хүргэж, эрдэм судлалын их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.