ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЦАХИМ ӨГӨГДӨЛ БҮРДҮҮЛЭЛТЭД ХЯНАН БАТАЛГААЖИЛТ ХИЙХ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН ИХ СУРГУУЛИЙН БАЙРЛАЛД АЖИЛЛАЛАА

Огноо: 2026-10-28
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЦАХИМ ӨГӨГДӨЛ БҮРДҮҮЛЭЛТЭД ХЯНАН БАТАЛГААЖИЛТ ХИЙХ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН ИХ СУРГУУЛИЙН БАЙРЛАЛД АЖИЛЛАЛАА
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЦАХИМ ӨГӨГДӨЛ БҮРДҮҮЛЭЛТЭД ХЯНАН БАТАЛГААЖИЛТ ХИЙХ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН ИХ СУРГУУЛИЙН БАЙРЛАЛД АЖИЛЛАЛАА

Боловсролын сайдын 2026 оны А/37 дугаар тушаалаар дээд боловсролын сургалтын байгууллагын үндэсний эрэмбэ, чансаа, хөтөлбөрийн чанарыг тогтоох ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах чиглэл өгсөн. Энэ хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар 2021–2025 оны хичээлийн жилүүдэд хамаарах цахим өгөгдлийг нөхөн бүрдүүлэх, баталгаажуулах, мэдээллийн санг шинэчлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсэг бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 2026 оны зургаадугаар сараас есдүгээр сарын хооронд холбогдох цахим өгөгдлийг нөхөн бүрдүүлж, баталгаажуулалт хийлгэх хүсэлтийг хүргүүлсэн юм. Мөн суралцагч, оюутны эцэг эх, асран хамгаалагч, төгсөгч, багш, ажил олгогч зэрэг оролцогч талуудаас санал асуулга авч, тогтоосон түүврийн хэмжээнд хамруулав.

Дээд боловсролын сургалтын байгууллагын цахим мэдээллийн сангийн өгөгдөлд хянан баталгаажуулалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2026 оны аравдугаар сарын 28-ны өдөр Дотоод хэргийн их сургуульд ажиллаж, бүрдүүлсэн мэдээлэл, холбогдох нотлох баримттай танилцан, өгөгдлийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хянан баталгаажуулах ажлыг гүйцэтгэж байна.

Энэхүү ажил нь дээд боловсролын сургалтын байгууллагын цахим мэдээллийн сангийн чанар, найдвартай байдлыг хангах, сургалтын байгууллагын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийн чанарыг үнэлэхэд шаардлагатай мэдээллийн бодитой байдлыг баталгаажуулах ач холбогдолтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.79)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook