ЗАМ ТЭЭВРИЙН ГЭМТ ХЭРЭГ, ОСОЛ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Огноо: 2026-10-28
ЗАМ ТЭЭВРИЙН ГЭМТ ХЭРЭГ, ОСОЛ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
ЗАМ ТЭЭВРИЙН ГЭМТ ХЭРЭГ, ОСОЛ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн сургуулийн Замын цагдаагийн тэнхимийн дэргэдэх “Зохицуулагч” клубээс сонсогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор "Зам тээврийн гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх" сэдэвт сургалтыг өчигдөр /2026.10.27/ зохион байгууллаа.

Сургалтад Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа О.Гарьд, Албан журмын даатгагчдын холбооны сургалт хариуцсан мэргэжилтэн М.Нямдэлгэр нар урилгаар оролцож, мэргэжлийн чиглэлээр мэдээлэл өгч, мэдлэг, туршлагаасаа хуваалцлаа.

Энэхүү сургалт нь сонсогчдод зам тээврийн гэмт хэрэг, осол, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг ойлгуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.79)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook