АЛБАН ХААГЧДАД “СТРЕСС МЕНЕЖМЕНТ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Огноо: 2026-10-27
АЛБАН ХААГЧДАД “СТРЕСС МЕНЕЖМЕНТ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АЛБАН ХААГЧДАД “СТРЕСС МЕНЕЖМЕНТ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дотоод хэргийн их сургуулийн Сургалтын газрын Сэтгэл судлалын институтээс "Mind Lab" ТББ-тай хамтран албан хаагчдад “Стресс менежмент” сэдэвт сургалтыг өнөөдөр /2026.10.27/ зохион байгууллаа.

Тус сургалтыг сургагч багш, сэтгэл зүйч Б.Нямсүрэн удирдан явуулж, стресс үүсгэгч хүчин зүйлс, тэдгээрийн сэтгэл зүй, бие махбодод үзүүлэх нөлөөлөл, стрессийг таньж мэдэх, даван туулах арга замын талаар мэдээлэл өгч, өдөр тутмын ажил, амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой арга техникийг танилцуулсан юм.

Энэхүү сургалт нь албан хаагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, ажлын байрны стрессийг зохицуулах, сэтгэл хөдлөлөө удирдах, сэтгэл зүйн тогтвортой байдлаа хадгалах мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой.

Мөн албан үүргээ гүйцэтгэх явцад тулгарч болох сэтгэл зүйн ачааллыг зөв зохицуулах, тулгамдсан асуудалд тайван, оновчтой хандах, ажлын бүтээмж болон хамт олны эерэг харилцааг дэмжихэд стресс менежментийн ач холбогдлыг онцолсон юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.79)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook