“ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Огноо: 2026-10-27
“ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧИНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Хамрах хүрээ: Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их, дээд, сургуулийн оюутан, сонсогч, суралцагч, судлаач нар хамрагдана.

Хурал зохион байгуулах хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр.

Зохион байгуулагч: Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль, Эрүүгийн процессын эрх зүйн тэнхим, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар.

Хурал явагдах газар: Дотоод хэргийн их сургуулийн 606 дугаартай танхим

Илтгэлийн үндсэн чиглэл:

1. Химийн хорт болон аюултай бодисын талаарх эрх зүйн зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдсан асуудал.

2. Химийн хорт болон аюултай бодисын хүрээлэн байгаа орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, түүнээс үүдэлтэй эрсдэл, урьдчилан сэргийлэх арга зам.

3. Химийн хорт болон аюултай бодисын хууль бус эргэлт, түүнтэй холбоотой гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажиллагаа.

4. Уул уурхай, үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар дахь химийн хорт болон аюултай бодисын хэрэглээ, хөрс, ус, агаарын бохирдол, түүнийг бууруулах арга зам.

5. Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, тээвэрлэлт, ашиглалт, устгалын аюулгүй байдал, түүнд тавих төрийн хяналт, хариуцлагын тогтолцоо.

6. Химийн хорт болон аюултай бодисоос үүдэлтэй хүрээлэн байгаа орчны бохирдол, учирсан хохирлыг тогтоох, үнэлэх, нөхөн сэргээх, хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт.

7. Химийн хорт болон аюултай бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, шалган шийдвэрлэх ажиллагаанд шинжлэх ухаан, криминалистикийн арга, хэрэгслийг ашиглах боломж.

8. Химийн хорт болон аюултай бодисын хэрэглээ, хүрээлэн байгаа орчны бохирдолд хяналт тавихад хиймэл оюун ухаан, дэвшилтэт техник, технологийг ашиглах боломж.

9. Химийн хорт болон аюултай бодисын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангахад төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийт, оюутан, суралцагчдын оролцоо.

10. Химийн хорт болон аюултай бодисын аюулгүй байдлыг хангах олон улсын эрх зүйн зохицуулалт, гадаадын зарим орны туршлага, түүнийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломж.

Илтгэлд тавигдах ерөнхий болон техникийн шаардлага:

а) Хэлбэрийн хувьд:

- Илтгэл нь сэдэв, илтгэгчийн овог, нэр, цахим хаяг, хураангуй, түлхүүр үг /англи хэл, монгол хэлээр/, оршил, судалгааны ажлын үр дүн буюу үндсэн хэсэг, дүгнэлт, санал, хавсралт, ном зүйгээс бүрдэнэ.

б) Агуулгын хувьд:

- Илтгэлийн үндсэн чиглэлд нийцсэн тодорхой тулгамдсан асуудлыг судлан авч үзэх;

- Тухайн асуудлыг онол, практикийн үүднээс судлан боловсруулж, тодорхой үр дүнд хүрсэн, түүнийгээ шинжлэх ухааны үүднээс үндэслэлтэй нотлох;

- Судалгааны шинэлэг тал, практик ач холбогдлыг тодорхойлох;

- Дэвшүүлсэн санал, дүгнэлт оновчтой, практикт нэвтрэх, хэрэгжих боломжтой байх;

в) Илтгэлд тавигдах техник шаардлага:

- Мicrosoft Office Word, үсгийн хэмжээ Arial-12, хуудасны зүүн талаас 3.0 см, дээд доод талаас 2.0 см, баруун талаас 1.5 см зайтай, А4 формат, мөр хоорондын зай 1.15pt, 8-12 тал байна;

- Илтгэлийг 2 хүртэлх оролцогч хамтран бичиж болно;

Илтгэл хүлээн авах хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр Epezt.uia@gmail.com хүлээн авч, бүртгэнэ.

Шалгаруулалт: Нийт ирүүлсэн оюутан, суралцагчдын илтгэлд үнэлгээ дүгнэлт өгч, II шатны шалгаруулалтад тэнцсэн эхний 8 судлаачийн бүтээлийг 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хэлэлцүүлнэ. Хэлэлцүүлэг Дотоод хэргийн их сургуулийн 606 дугаарын танхимд зохион байгуулагдана.

Шалгаруулалтын комисс шилдэг найман илтгэлийг дотоод журмын дагуу шалгаруулна. Тэргүүр байр-500.000 төгрөг, 2-р байр 400.000 төгрөг, 3-р байр 300.000 төгрөг, шилдэг найман илтгэлд шалгарсан бусад 5 оролцогч тус бүр 200.000 төгрөгийн шагналтай.

Холбоо барих утас: 88192412, 99079348

Хурлын үр дүн: Илтгэлийн онол, практикийн ач холбогдлыг тодорхойлж, сэдэв, чиглэлийн дагуу зөвлөмж боловсруулан, эрдэм шинжилгээ, судалгаа, практик үйл ажиллагааны эргэлтэд оруулж, зөвлөмжийг цахим болон цаасан хэлбэрээр хүргүүлнэ. Ирүүлсэн илтгэлийг эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл болгон хэвлүүлж нийтийн хүртээл болгоно.

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ

ЦАГДААГИЙН СУРГУУЛЬ

ХАННС-ЗАЙДЕЛИЙН САНГИЙН

МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.79)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook