Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадлах ухааны сургуулиас сонсогчдын мэргэжлийн мэдлэг, ур чадвар, ёс зүй, хандлага, мэргэжлээрээ бахархах үзэл төлөвшлийг дэмжих, ирээдүйн шинжээч мэргэжилтний хариуцлага, үнэ цэнийг таниулах зорилгоор “Шинжээч мэргэжлийн эрхэмлэл” цуврал лекцийн хүрээнд “Тусгай мэдлэг бүхий мэргэжилтэн ба шинжээч” сэдэвт анхны хичээлийг өнөөдөр (2026.10.27-ны өдөр) Их сургуулийн Эрдэм-3 танхимд зохион байгууллаа.
Энэ удаагийн лекцийн зочноор Шүүх шинжилгээний ерөнхий газрын ахмад ажилтан, Криминалистикийн шинжээч, тэсэлгээчин, мэргэн буудагч, хууль зүйн магистр, Монголын Практик буудлагын спортын мастер Мандахын Чинбат уригдан оролцож, Шинжлэн магадлах ухааны сургуулийн сонсогчдод тусгай мэдлэг бүхий мэргэжилтэн болон шинжээчийн мэргэжлийн онцлог, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, мэргэжлийн хариуцлага, практик үйл ажиллагааны ач холбогдлын талаар мэдлэг, ойлголт өгч, өөрийн ажил, мэргэжлийн туршлагаас хуваалцлаа.
“Шинжээч мэргэжлийн эрхэмлэл” цуврал лекц нь ирээдүйн шинжээч мэргэжилтнүүдэд мэргэжлийн үнэ цэн, нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг ухамсарлуулах, мэргэжлийн ёс зүйг эрхэмлэх, онолын мэдлэгийг практик үйл ажиллагаатай уялдуулан ойлгох, мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх хүсэл эрмэлзлийг төлөвшүүлэхэд чиглэж буйгаараа онцлог юм.
Түүнчлэн тус цуврал лекц нь сонсогчдод салбарын туршлагатай мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, ажил мэргэжлийн туршлагаас суралцах, ирээдүйн мэргэжлийн үйл ажиллагаандаа баримтлах зарчим, хандлагаа тодорхойлох, ахмад, залуу үеийн залгамж холбоог сайжруулах, харилцан хүндэтгэх зэрэг чухал ач холбогдолтой.
Бидний урилгыг хүлээн авч мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцаж буй багш нартаа талархал илэрхийлье.