ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН 231 ДҮГЭЭР ДАМЖААНЫ СУРАЛЦАГЧ Н.НОМИН “NEW NORMAL 2026” УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ГУРАВДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Огноо: 2026-10-27
ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН 231 ДҮГЭЭР ДАМЖААНЫ СУРАЛЦАГЧ Н.НОМИН “NEW NORMAL 2026” УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ГУРАВДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН 231 ДҮГЭЭР ДАМЖААНЫ СУРАЛЦАГЧ Н.НОМИН “NEW NORMAL 2026” УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ГУРАВДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн 231 дүгээр дамжааны суралцагч Н.Номин “NEW NORMAL 2026” улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын “Олон улсын харилцаа” салбар хуралдаанд гуравдугаар байр эзэллээ.

Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, цагдаагийн ахлах дэслэгч О.Болорцэцэгийн удирдлага дор “Цахим халдлага, мэдээллийн аюулгүй байдлын олон улсын эрх зүйн зохицуулалт ба олон талт хамтын ажиллагаа” сэдэвт судалгааны ажил гүйцэтгэж, тус хуралд хэлэлцүүлсэн байна.

Социал демократ Монголын залуучуудын холбооны санаачилгаар зохион байгуулсан тус хурал 2026 оны 10 дугаар сарын 13–20-ны өдрүүдэд болж, зургаан үндсэн чиглэлээр нийт 400 гаруй судалгааны бүтээл хүлээн авчээ. Хурал нь судалгааны үр дүнг төрийн бодлого, шийдвэр гаргах үйл явцтай уялдуулах, эрдэмтэн, багш, судлаач, залуучуудын мэдлэг, туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

Н.Номингийн судалгааны ажил нь цахим халдлага, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой олон улсын эрх зүйн зохицуулалт болон олон талт хамтын ажиллагааны асуудлыг хөндсөн байна. Энэхүү амжилт нь суралцагч мэргэжлийн мэдлэгээ судалгааны ажилд хэрэглэж, үр дүнгээ улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд танилцуулан үнэлүүлсэн үйл явдал боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.79)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook