ПАРАЛИМПЫН АВАРГА, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Э.СОДНОМПИЛЖЭЭ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР У.СҮРЭНЖАВ НАР АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГУУД БОЛЛОО

Огноо: 2026-10-27
ПАРАЛИМПЫН АВАРГА, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Э.СОДНОМПИЛЖЭЭ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР У.СҮРЭНЖАВ НАР АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГУУД БОЛЛОО
ПАРАЛИМПЫН АВАРГА, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Э.СОДНОМПИЛЖЭЭ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР У.СҮРЭНЖАВ НАР АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГУУД БОЛЛОО

Япон улсад болсон “Айчи-Нагоя-2026” Азийн зуны V пара наадмын пара пауэрлифтинг, пара таеквондогийн төрөлд Монгол Улсын тамирчид алтан медаль хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө.

Пара пауэрлифтингийн төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дотоод хэргийн их сургуулийн Сургалтын газрын Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн ахлах дасгалжуулагч-багш, хурандаа Э.Содномпилжээ 246 кг-ыг амжилттай өргөж, алтан медаль хүртсэнээр Азийн пара наадмын хошой аварга боллоо. Түүний хувьд тус наадмаас хүртсэн дөрөв дэх медаль нь бөгөөд өмнө нь нэг алт, хоёр мөнгөн медаль хүртэж байжээ.

Мөн пара таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн 2311 дүгээр дамжааны суралцагч У.Сүрэнжав алтан медаль хүртэж, Азийн пара наадмын аварга боллоо. Тэрбээр өмнөх Азийн пара наадмаас мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаа амжилтаа ахиулан алтан медалийн эзэн болсон юм. У.Сүрэнжав нь “Парис-2024” зуны паралимпын наадмаас алтан медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин билээ.

Эх орныхоо нэрийг олон улсын спортын тавцанд мандуулж байгаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав нартаа Дотоод хэргийн их сургуулийн эрдмийн хамт олны зүгээс халуун баяр хүргэж, цаашдын ажил, сурлага, спортын их амжилт хүсэн ерөөе.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.226)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook