“ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ БАЗАРЫН ЦЭДЭН-ИШ-120” УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Огноо: 2026-10-23
“ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ БАЗАРЫН ЦЭДЭН-ИШ-120” УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ БАЗАРЫН ЦЭДЭН-ИШ-120” УУЛЗАЛТ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулийн Хилийн албаны тэнхим, Их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран “Дэслэгч генерал Базарын Цэдэн-Иш-120” уулзалт, сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Их сургуулийн “Генерал танхим”-д зохион байгууллаа.

Уулзалт, сургалтад Хилийн албаны сургуулийн нэгдүгээр дамжааны 109 сонсогч хамрагдаж, Монгол Улсын хилийн тусгаар тогтнол, хил судлалын шинжлэх ухааны хөгжилд Б.Цэдэн-Ишийн гүйцэтгэсэн үүрэг” сэдвээр Удирдлагын академийн Удирдахуйн ухаан, аюулгүй байдлын стратегийн тэнхимийн дэд профессор, доктор, профессор, хурандаа Ц.Ганболд лекц уншлаа.

Уулзалт, сургалтын үеэр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, 20 дугаар зууны манлай хилчин, Гавьяат хуульч, Онц бөгөөд бүрэн эрхт элчин, Түүхийн ухааны доктор, дэслэгч генерал Базарын Цэдэн-Ишийн Монгол Улсын хилийг тодорхойлох, тогтоох, баталгаажуулах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмэр, байгуулсан гавьяа, эрдэм шинжилгээ, судалгааны ном бүтээлээр үзэсгэлэн гарган хилчин сонсогч нарт сурталчилж, түүний байгуулсан гавьяа, үйл хэргийг үргэлжлүүлэн судлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг залуу үеийн хилчдийн хүлээх үүрэг мөн болохыг тайлбарлан таниулсан юм.

Уулзалт, сургалтын үр дүнд Хилийн албаны сургуульд шинээр элссэн сонсогчид домогт хилчин, эрхэм генерал Б.Цэдэн-Ишийн бага нас, туулсан амьдрал, хөдөлмөрч хичээнгүй зан чанар, хилчин эх оронч үзлийн талаар тодорхой ойлголттой болж, цаашид хичээл сургалт, алба, амьдралдаа хэрэгжүүлэхэд сургамж болохуйц үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.226)
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Instagram
Youtube
Facebook